"Хөрс"-ийн шатахуун хамгийн хямд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-10 10:54:08

Говь-Алтай аймаг сүүлийн 20 гаруй жил улсын хэмжээнд хамгийн өндөр үнэтэй бензин шатахуун хэрэглэсээр ирсэн байна.

Бензиний үнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ, аймаг, сум, хот хооронд зорчих зардал ч өндөр байдаг. Харин өчигдрөөс эхлэн тус аймагт үйлчилгээ явуулдаг Шунхлай, Мон суль, Петровис , Магнай трейд зэрэг шатахуун түгээх станцуудын А92 бинзен 260 төгрөгөөр, АИ80 бинзен 20, ДТ 130 төгрөгөөр хямдарч А92 1780 төгрөгөөр, АИ80 1670 төгрөгөөр, ДТ 1910 төгрөгөөр зарагдаж эхэллээ. А95 бензин ганцхан Петровисийн ШТС-д байдаг бөгөөд 60 төгрөгөөр хямдарч 1980 төгрөгөөр зарагдаж байна. Гэтэл тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “Хөрс” ШТС жилийн өмнөөс  бензиний үнээ бууруулж А92 1750, АИ80 1560, ДТ 1710 төгрөгөөр тус тус борлуулж байгаа нь дээрх компаниудын буулгасан үнээс даруй 30-200 төгрөгөөр хямд байгаа ажээ.

                                                                                          Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ