Улсын хэмжээнд мөрдөх нэгдмэл хуулийн төсөл боловсруулахыг уриалжээ
ВАШИНГТОН. /ТАСС/. Зэвсэг хэрэглэн хүчирхийлэл үйлдэх болон олон хүний амь насыг хөнөөх явдлаас сэрэмжлэх, тэр дундаа сэтгэл зүйн хувьд эрүүл бус хүмүүст зэвсэг олгохыг зөвшөөрөхгүй байх болон зэвсэг худалдан авахыг хүссэн хүмүүст хатуу хяналт тавих, дунд сургуулиудад ийм бусармаг хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс АНУ-ын хэмжээнд мөрдөх нэгдмэл нэг хуулийн төсөл боловсруулахыг Конгресст төлөөлөлтэй хоёр намд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уриалжээ.
2673 days