Пхеньян пуужин харвахаар төлөвлөж буйтай холбоотойгоор Өмнөд Солонгос өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна
СӨҮЛ. /Ёнхап/. Умард Солонгос АНУ-ын баруун эрэгт хүрэх хүчин чадалтай баллистик пуужинг тун удахгүй туршиж болзошгүй гэж энэ долоо хоногт Пхеньянд айлчилсан Оросын хууль тогтоогч мэдэгдсэнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын аюулаас хамгаалах хүчнийхэн сонор сэрэмжээ дээшлүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна. Энэ тухай “Ёнхап” агентлаг өнөөдөр мэдээллээ.
2822 days