Ираны газрын тосны экспорт гурав дахин буурч магадгүй
МОСКВА. /ТАСС/. Ираны эсрэг АНУ-ын хориг арга хэмжээ ирэх онд чангарч магадгүй байгаа бөгөөд Ираны газрын тосны экспортын хэмжээ гурав дахин буурч, газрын тосны нийлүүлэлт өдөрт 2,5 сая торх байсан нь ирэх оны сүүлч гэхэд өдөрт 0,8 сая торх болтлоо буурч магадгүй байна. Энэ талаархи таамаглалыг "IHS Markit" компанийн судалгаанд дурджээ.
2339 days