Айл өрхүүдэд өгсөн суулгацны ургалт 75 хувьтай байна
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын ЗДТГ-аас 2021 хаврын тарилтаар есөн багийн
402 айл өрхөд 1980 ширхэг буюу нийт найман сая төгрөгийн өртөг бүхий суулгацыг
өгчээ. Үүнд хайлаас, улиас, агч мод болон нохой хошуу, гүйлс, буйлс зэрэг
жимсний моднууд бий. Нийт модны ургалт 75 хувьтай байна гэв.
1107 days