ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
70 сурагч ухаалаг утасны эзэд болов
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Хүүхдийн боловсролыг дэмжих, тэгш, хүртээмжтэй байдлыг хангах зорилготой “Smart education” төсөл Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Мобиком Корпораци, Дэлхийн Зөн Олон улсын байгууллагаас хамтран хэрэгжүүлж буй энэ төсөл 2021 онд улс орон даяар хэрэгжиж, 1320 хүүхдэд ухаалаг гар утас бэлэглэжээ. Төслийн гол зорилго бол хүүхдүүдийн сурах хүсэл эрмэлзлийг бадрааж, технологиор дамжуулан өөрийгөө улам илүү хөгжүүлэх боломжийг олгодгоороо онцлогтой юм. Өнгөрсөн жил хэрэгжүүлсэн төсөл сурагчдын хувийн амжилт, сурлагын дүн зэрэгт чухал нөлөө үзүүлсэн тухай мобиком корпорацийн захирал өгүүлж байлаа. Тэдний бодож байснаас илүү сайн үр дүн харуулсан учраас төслийг дахин үргэлжлүүлэн энэ жил 2 дахь удаагаа зохион байгуулахаар шийджээ. Энэ удаагийн төсөлд Сэлэнгэ аймгийн 27 сургуулийн сурагчдын илгээсэн 790 орчим зураг, эссээнээс 70 хүүхэд шалгаран тэнцжээ. Эдгээр хүүхдүүдэд A02 ухаалаг гар утас, дата болон бусад шаардлагатай хэрэглэгдэхүүний хамт гардуулан өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо. 
1108 days