Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 105 мянган мод тарьжээ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн
Хүрэлсүх өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллаж, мод тарих үйл ажиллагаанд оролцлоо.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Болдбаатарын Азжаргал аймгийн хэмжээнд хаана ямар
байршилд, ямар зохион байгуулалтаар, хэчнээн мод тарьж, хэчнээн га талбайг
зүлэгжүүлэх талаар танилцуулсан юм.
1108 days