ТОЙМ
Ирэх онд татварын орлого нэмэгдэнэ
Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг буруулах замаар татварын тэгш шударга  тогтолцоог бэхжүүлнэ гэж төсвийн хүрээний мэдэгдэлд маш тодорхой тусгажээ. Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлсний  үр дүнд татварын орлого 2018 онд 541.4 тэрбум, 2019 онд 638.2 тэрбум, 2020 онд759.1 тэрбум төгрөгөөр тус тус  нэмэгдэх гэнэ. Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгалаа олсон бодлогыг хэрэгжүүлснээр  нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2018 онд 6,808.4 тэрбум, 2019 онд 7,803.1 тэрбум, 2020 онд 8,759.2 тэрбум төгрөг хүрнэ. УИХ-аар батлаад байгаа  дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь төсвийн тухай хуульд зааснаар хууль болон батлагддаг.  Улмаар улсын төсвийн төслийг боловсруулах үндэс суурь нь болж өгдөг өөрийн онцлогтой. Улсын төсвийн хүрээний мэдэгдэлд ийм шинэчлэл хийснээр татварын орлого 2018 онд 5,797.1 тэрбум, 2020 онд 7,643.4 тэрбум төгрөг болж тус тус нэмэгднэ гэж үзсэн байна.
2502 days
2016 оны Үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэлийг хэлцэж, 2018 оныхыг батлав
Бүлэг, зорилт тус бүрээр нь авч үзэхэд, Үндсэн чиглэлийн  арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан долоон их наяд 311,4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээс  улсын төсвийн хөрөнгөөр 318,1 тэрбум, гадаад эх үүсвэрээс нэг их наяд 541,5тэрбум, төр хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар таван их наяд 496,4 тэрбум бусад эх үүсвэрээс 15,4 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр болсон аж.  Мөн дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийн алдагдлыг үе шаттайгаар буруулах замаар өрийн дарамтыг арилгах, төсвийн тогтвотой орлогын бааз суурийг өргөжүүлэх зорилгоор зарим татварын хувь хэмжээг нэмэгдүүлж, төсвийг хумих бодлогын арга хэмжээг 2018 онд хэрэгжүүлэхээр болсон тул эдийн засгийн бодит өсөлт 2018 онд 1,8 хувиар өснө. Бодит байдал дээр эдийн засаг, нийгмийн хөгжил  Үндсэн чиглэлд тусгаснаас илүү өсөх боломжтой гэж мэргэжилтэнүүд үзэж байгаа гэнэ. 2018 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, улсын төсөв, хямралт байдлыг тогтворжуулах цаашид өсөлт гарах суурийг тавих онцлогтой Үндсэн чигэл батлагдсан гэж үзэж болох нь .
2517 days
ЭЕШ-ын дүнгээр аймгуудыг Өвөрхангай, нийслэлд Сүхбаатар дүүрэг толгойлов
Энэ жилийн  элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/  ирэх долоо хоногийн лхагва гаригт  эхэлнэ. Боловсорлын үнэлгээний төв /БҮТ/-д шалгалтад  орохоор 40 388 иргэн бүртгүүлжээ. Тэднээс 87 хувь  нь энэ онд ерөнхий боловсорлын дунд сургуулийн 12 дугаар анги төгссөн сурагчид. Харин 13 хувь нь өмнөх жилүүдийн төгсөгчид  өө. БҮТ-өөс ЭЕШ-ыг дүгнэхдээ анхны оноог хэмжээст оноонд шингээж улсын дундаж оноог гаргадаг аж. Гэхдээ хичээл бүрийн анхны оноо өөр өөр байдаг юм байна.Энэ нь хичээл бүрийн улсын дундаж онооо өөр өөр байна гэсэн үг. Улсын дундаж оноог  олон улсын  үнэлгээний аргачлалаар тооцож гаргадаг гэнэ.  Стандаартаар  дундаж онооны  хазайлт нь дээшээ,  доошоо  100 байна хэмээн  норомчлогдсон байна.  ЭЕШ- ын  2016 оны улсын дундаж оноог 500 байна хэмээн тогтоожээ. 
2527 days