Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа орон сууцны дэмжлэгт 6.2 тэрбум төгрөг зарцуулжээ
Орхон/МОНЦАМЭ/ Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлдэг олон бодлогын нэг нь ажиллагсдадаа чиглэсэн нийгмийн хамгааллын тусламж, дэмжлэгийн хөтөлбөр байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрт нэг ба түүнээс дээш жил ажиллаж буй ажилтанд орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлж, 12 сая төгрөг олгож байна. Өнгөрсөн онд 517 ажилтан хамрагдаж, Эрдэнэт үйлдвэр үүнд 6.2 тэрбум төгрөг зарцуулжээ.
1752 days