Төгсөх ангийн сурагчдын давтлагыг эхлүүлэхийг зөвшөөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-01-19 20:04:41
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Өнөөдөр Орхон аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. 

  • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги буюу төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг нэг хичээлийн танхимд 10 сурагчтайгаар халдвар хамгааллын дэглэмийг баримтлан тодорхой цагийн хуваарьтайгаар зохион байгуулах. 
  • Нэг удаа 12 хүнээс хэтрүүлэхгүйгээр спорт зааланд тоглох болон нэг удаа 10 хүн буюу 1 хүнд 4м/кв талбай ноогдохоор тооцож секц, дугуйлан, сургалт, хэлэлцүүлэг, семинар, курс, саун, дамжаа, фитнес, спиннингээр хичээллэх үйл ажиллагааг өглөө 10.00 цагаас орой 20.00 цагийн хооронд зохион байгуулах. 
  •  Баян-Өндөр, Жаргалант сумын хэмжээнд зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд  архи согтууруулах ундааг өглөөний 10.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл худалдан борлуулахыг зөвшөөрсөн хугацааг  2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал сунгах. Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчлэх үйл ажиллагаа (рестораны архи согтууруулах ундааны үйлчилгээ, баар, караоке, паб)-г түр зогсоосон хугацааг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал сунгах. 
  • Мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа (хичээл, цугларалт, сүм хийдийн хурал, үзвэр, хонжвор, РС тоглоом, уралдаан тэмцээн)-г түр зогсоосон хугацааг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал сунгах гэсэн шийдвэр гарлаа. 

 

Related news