ЯРИЛЦЛАГА
О.Оюунтуяа: Дорнын гүн ухааныг өрнийн урлагийн хэлээр чадварлаг илэрхийлсэн гэж Монголын бүтээлийг үнэлсэн
лаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Бюделсдорф хотноо НордАрт олон улсын дүрслэх урлагийн 25 дахь удаагийн үзэсгэлэнг 6-р сарын 1-нд албан ёсоор нээсэн. НортАрт-ын Монгол Улсын 5 дахь удаагийн бие даасан павильонд 21 монгол уран бүтээлчийн шинэлэг, өвөрмөц урлалуудыг толилуулж буй. Мөн Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулж буй дүрслэх урлагийн салбарын нэр хүндийн ноён оргил болсон Венецийн 60 дахь удаагийн биенналь үргэлжилж буй билээ. Дэлхийн орчин үеийн дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчид цугладаг, хоёр том үзэсгэлэнгийн Монголын павильоны ерөнхий зохион байгуулагчаар ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа томилогдон ажиллаж байгаа юм. Түүнээс үзэсгэлэнгүүдийн сонин сайхнаас хуваалцлаа. 
8 days
Имазеки Тошико: Монголоор хамгийн анх “Баярлалаа” гэж хэлж сурсан
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг "Монголын сайхан бичигтэн” 27 дахь уралдаанаа анх удаа олон улсын хэмжээнд зохион байгуулсан билээ. Монгол орныхоо болон дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг сайхан монгол бичигтнүүдийг тодруулах, авьяас чадварыг нь олонд таниулах, монгол бичгээ өөрийн улс болон олон улсад түгээн дэлгэрүүлэх зорилготой уг уралдаанд монголчуудаас гадна БНЧУ, Япон, БНХАУ-аас нийт 1650 хүн бичлэг, бүтээлээ сойсон юм. Тиймээс уралдааны долоон ангилал дээр анх удаа шинээр нэмсэн  "Гадаад улсын иргэдийн ангилал"-ынхан олны сонирхлыг ихэд татаж байсан тул тус ангилалд тэргүүн байр эзэлсэн, Япон улсын иргэн Имазеки Тошикотой цахимаар ярилцлаа. Тэрбээр "Чингис хааны энх тайвны бодлого" эсээг бийрээр бичиж оролцсон юм.
109 days