Багш нарын цалинг 1.6 сая төгрөг болгохыг шаардлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо” албан ёсны байгууллага болсоноо зарлан, багш нарын цалинг 50 хувиар нэмэх буюу 1.6 сая төгрөг болгож, боловсролыг нам, улс төрөөс ангид байхыг шаардлаа.
“Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ны дарга Д.Мөнхбаатар хэлэхдээ, “Бид МҮЭХ, Монголын боловсрол шинжлэх ухааны ҮЭХ-ны есдүгээр сарын 1-нээс багш нарын цалинг 8-12.3 хувиар нэмж, цалинг 15 хувь болгох шаардлагыг эсэргүүцэж байна. Энэ нь багш нарын тэмцлийг үгүй хийснээс өөрцгүй. Бид МҮЭХ-оос тусдаа “Монголын багш нарын ҮЭХ”-г өнгөрсөн гуравдугаар сард байгуулж, энэ долоо хоногт албан ёсны байгууллага гэдгээ шүүхээр батлуулсан. Гурван талт хэлэлцээрт Ажил олгогч эздийн холбоо /АОЭХ/, МҮЭХ, Засгийн газар оролцдог. Манай холбоо албан ёсных болсноор гурван талт хэлэлцээрт оролцох бүрэн эрхтэй болсон. Тиймээс БСШУЯ-нд салбарын хэлэлцээрт оролцох шаардлагыг хүргүүлж байгаа. Энэ нь үйлдвэрчний эвлэлийн тухай хууль, хөдөлмөрийн тухай хуулиар нээлттэй. Бидний үндсэн зорилго багш нарын цалинг 50 хувиар нэмж, 1.6 саяд хүргэх, боловсролын салбарыг нам, улс төрөөс ангид байлгахын төлөө тэмцэх. Статистикийн үндэсний хорооны мэдээллээр багш нарын дундаж цалин нэг сая 25 мянган төгрөг гэсэн. Гэтэл бид энэ дунджаас хэд дахин бага цалин авч байна” гэлээ.

Б.Янжиндулам