“Эрдэнэт үйлдвэр” ХХК импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 16:28:17

Дэлхийн зах зээлд зэсийн үнэ огцом унасантай холбоотойгоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Засвар механикийн завод импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлээ.

Тодруулбал, энэ оныг дуустал импорт орлох 3.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж компанидаа нийлүүлэхээр ажиллаж байна. Мөн гадны байгууллагуудын захиалгаар 150 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж Засвар механикийн заводын Үйлдвэр техникийн товчооны инженер М.Бямбазоригт мэдээллээ.

Энэ сарын долооны байдлаар Лондонгийн металлын биржид нэг тонн зэсийн үнэ 5176 ам.доллар байна. Энэ нь “Эрдэнэт үйлддвэр”-ийн бүтээгдэхүүний төлөвлөгөөт үнэ өөрийн өртгөөс даруй 650-1000 ам.доллараар буурахад нөлөөлж байгаа аж. Цаашид энэ байдал үргэлжилнэ гэж шинжээчид үзэж байна. Иймд тус үйлдвэр зардлаа хэмнэж хямралын эсрэг  авах аргах хэмжээгээ эрчимжүүлж байна. 

Б.Оюун-Эрдэнэ

Related news
Comments