Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар ярилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-11 11:09:07

Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Булган аймагт эмэгтэйчүүдийн уулзалт болж, 40 гаруй иргэн орлцлоо.

Аймгийн  Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Либерал  эмэгтэйчүүдийн оюуны сан, хүний эрхийн комиссын Булган дахь салбар хамтран жендэрийн тэгш байдал ба эмэгтэйчүүдийн эрх сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, орон нутаг дахь эмэгтэйчүүдийн эрхийн тухай ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, хүйсийн тэгш байдлын хууль тогтоомжийн хэрэгжилт, шат шатны түвшний эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлээс гарах арга зам, ялгаварлан гадуурхалтын эсрэг хэрхэн байр сууриа илэрхийлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ. Мөн хэлэлцүүлэгт Монголын эмэгтэйчүүдийн сангийн гүйцэтгэх захирал н.Эрдэнэчимэг, н.Даваажаргал нар хүрэлцэн ирж манай эмэгтэйчүүдэд эмэгтэйчүүдийн манлайлал  сэдвээр маш сонирхолтой лекц уншсан нь олон эмэгтэйчүүдийн талархлыг хүлээлээ.

“Эмэгтэйчүүд бид манлайлал” сургалтын хөтөлбөр боловсруулж, олон нийтэд нөлөөлөх, сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг ярилцаж шийдвэрлэлээ. 

П.Батням

 

Related news