Казакстан, Европын Холбоо түншлэлийн гэрээнд гарын үсэг зурав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-22 12:35:40

АЛМАТЫ. /Xinhua/. Хамтын ажиллагаа, түншлэлээ өргөжүүлэх шинэ гэрээнд Казакстан улс болон Европын Холбооны төлөөлөгчид тус улсын нийслэл Астана хотод гарын үсэг зурав.

Казакстаны Гадаад хэргийн сайд Ерлан Идрисов, Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини нар гэрээнд гарын үсэг зурсан байна.

Гэрээний дагуу 29 салбар, тухайлбал, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдал, зэвсэг хураах, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хөгжил, шинэтгэл, соёл, спорт, аялал, жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагаагаа хоёр тал сайжруулна.

Европ бол Казакстаны худалдааны хамгийн том түнш, шууд хөрөнгө оруулах хамгийн том эх сурвалж бөгөөд хоёр тал хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа сайжруулах нөхцөлийг шинэ гэрээ бүрдүүлнэ гэдгийг Идрисов тэмдэглэв.

Х.Аминаа

 

Related news