Цэргийн шинэчилсэн бүртгэл явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-23 15:55:12

2015 оны цэргийн шинэчилсэн тоо бүртгэл Өвөрхангай аймгийн хэмжээнд 12 сарын 5-25-ны хооронд явагдаж байна.

Цэргийн албан хаагчийн эрх зүйн  байдлын тухай хуулийн 24-р зүйлд заасны дагуу цэргийн жинхэнэ болон бэлтгэл алба хаах насны иргэд жил бүр цэргийн тоо бүртгэлд бүртгүүлж байхаар заасан бөгөөд үүнд ахлах офицер 55 нас, дунд офицер 50 нас, ахлах түрүүч 50 нас хүртэл хамрагдах юм. Өөрөөр хэлвэл 18-55 хүртэлх насны эрчүүд бүртгэлд хамрагдана. Тухайн иргэн цэргийн үүрэгтний үнэмлэх, иргэний үнэмлэхээ авч очин оршин суугаа газрынхаа багт бүртгүүлнэ.

“Иргэд цэргийн шинэчилсэн тоо бүртгэлд хамрагдах идэвх муу байдаг бөгөөд цэрэг татлагаас өөр гэдгийг ялгаж ойлгодоггүй. Цэргийн жинхэнэ албанд татагдсан иргэн цэргийн төв комиссоор орж, эрүүл мэндээ шалгуулан бие бялдар, боловсролоороо тэнцсэн тохиолдолд цэргийн алба хаахаар явдаг. Харин цэргийн шинэчилсэн бүртгэл гэдэг нь дайчилгааны үед ажиллах 1, 2 дугаар зэргийн бүрэлдэхүүнийг тогтоох зорилгоор 18-25-ны эрэгтэй хүн Монгол улсын хэмжээнд хэдий хэр байна вэ гэдгийг судалж байгаа хэрэг юм” гэж аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа н.Батдорж хэллээ.

Б.Батчимэг

 

Related news