Аймгийн ИТХ- ын сонгуулийг 23 тойрогт явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-29 21:24:12

Дундговь аймгийн ИТХ- ын сонгуулийг 23 тойрогт явуулахаар аймгийн ИТХ- ын тэргүүлэгчид өчигдөр тогтоолоо.

Сонгуулийн тойргийг сонгуулийн тогтолцоо, сонгогчдын тоотой уялдуулан санал авах өдрөөс 150- иас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн ИТХ- ын тэргүүлэгчид тогтооно гэж сонгуулийн хуульд заасны дагуу эл шийдвэрийг гаргасан байна.

Хөдөөгийн 14 сум тус бүр нэг тойрог болно. Үүн дээр аймгийн төвийн Сайнцагаан сумын 9 багийг тус бүр нэг тойрог болгож, урьд урьдын сонгуулийн тойргоос өөрчлөлт оруулалгүйгээр ийнхүү тогтоожээ.

Т. Отгонтуяа

 

Related news