Зам тээврийн ноцтой осол гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-01 17:18:21

Өчигдөр шөнө Улаанбаатар хотоос Сүхбаатар аймаг руу ирж явсан суудлын авто машин зам дээр зогсож байсан том тэрэгний араас мөргөсний улмаас 2 хүн газар дээрээ амь насаа алдаж, нэг хүн аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Уг осол нь аймгийн төвөөс 30 гаруй километрийн зайд болсон байна. Осол гарах үед машины эзэмшигч нь бусдад жолоо шилжүүлсэн байжээ.

Сүхбаатар аймаг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдоод хоёр жил болж  байна. Энэ хугацаанд зам дээр хоёр удаагийн ноцтой осол гарч, таван  хүн амь насаа алдаад байна.

Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд иргэд Улаанбаатар хотыг ихээр зорих болж, ялангуяа амралтын өдөртөө амжуулна гээд яаруу сандруу явах, шөнийн цагаар замд гарах зэрэг тохиолдол ихэсчээ. Цас ихтэй, замын халтиргаа гулгаа үүссэн энэ үед хурдаа тохируулж явах, шөнийн цагаар болон ядарсан үедээ хол замд явахгүй байхыг аймгийн цагдаагийн газраас анхаарууллаа.

Т. Одончимэг 

Related news