“Баянхонгорт-үйлдвэрлэв” дэлгүүр нээгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 07:09:21

Зөвхөн нутагтаа үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр төрөлжсөн “Баянхонгорт үйлдвэрлэв” дэлгүүр үүд хаалгаа нээжээ.

Өөрөө өөртөө ажлын байр гаргаж ажиллаж байгаа иргэд болон өрхийн үйлдвэрлэгчид, хоршоо нөхөрлөл, ЖДҮ эрхлэгчдий үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд сурталчлах, борлуулалтыг нь нэмэгдүүлэхэд туслах, орон нутагт брэнд бүтээгдэхүүн бий болгох зорилгоор тус ажлыг хийж байгаа аж.

Аймгийн төвд байршил сайтай газарт 45м2 талбай бүхий барилгыг түрээслэн “Баянхонгорт үйлдвэрлэв” бие даасан дэлгүүрийг ажиллуулж эхэлжээ. Тус дэлгүүрт 32 ЖДҮ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн 80 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулагдаж байна.

Бие даасан байдлаар нээсэн тус дэлгүүр нь салбарын бизнес эрхлэгчид болон худалдан авагчдын талархлыг хүлээгээд байгаа бөгөөд нээгдсэн цагаас хойш хөл ихтэй байна.

Б.Мөнхзул

 

Related news