Завь осолдсоны улмаас хоёр хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМИСТАНБУЛ. /Синьхуа/. Даваа гарагт Туркийн Эгейн тэнгисийн эргийн ойролцоо нэгэн завь осолдсоны улмаас хууль бус хоёр цагаач иргэн амиа алдсаны зэрэгцээ нэг хүн сураггүй алга болсон тухай Туркийн эргийн хамгаалалтын албанаас мэдээлэв.
Уг осол нь Мугла мужийн баруун өмнөд нутгийн эргийн Бодрум хотын ойролцоо
гарсан ба уг завинд нийт 19 цагаач иргэн сууж явсан байна.
Эргийн хамгаалалтын албаны ажилтнууд 16 хүнийг аварсны дунд бага насны 8
хүүхэд байсан ажээ. Мөн сураггүй болсон хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж
байгаа аж. Аврагдсан зорчигчид дунд 15 ирак, 1 сири хүн байсан бөгөөд тэд Грек
арлыг зорин явж байжээ.
Эгейн тэнгис нь Европ тив рүү Туркаар дамжин нэвтрэх гол зам болдог юм
байна. Энэ он гарсаар нийт 17958 цагаач иргэн Грек аралд хүрэхээр энэ чиглэлийг
сонгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ихээхэн өссөн гэж Туркийн эргийн
хамгаалалтын албаны тайланд тэмдэглэсэн байна.