Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг сэргээхийг шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг сэргээхийг шаардаж "Гэр хороолол" хөдөлгөөнөөс өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд жагсав. Тус хөдөлгөөнөөс НЗД С.Батболдод хандан шаардлага тавьжээ. Түүнд “НИТХ-ын 2016 оны 120-р тогтоолоор баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны барилгын санхүүжилтийг зарцуулах журам”-ыг хэрэгжүүлэх, НИТХ-ын тогтоолоор хассан 40 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт эргүүлэн татах”-ыг тусгажээ. Мөн гэр хорооллын иргэдэд газраа барьцаалж хөрөнгө босгох, санхүүгийн бүтээгдэхүүн гаргах хөтөлбөр, Засгийн газрын 252-р тогтоолоор баталсан “Сайн хашаа” хөтөлбөрийг тус тус үргэлжлүүлж, “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт” олгох журам буюу гэр хорооллын иргэдийн газрыг орон сууцны зээлийн 30 хувийн урьдчилгаанд тооцож газрын үнэ цэнийг унагаж буй ажлаа зогсоо" гэсэн байна.
Б.Болд