Индонезид хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн Орос улсад талархал илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-10 15:24:00

МОСКВА. /РИА Новости/Индонез улсад болсон цунами болон газар хөдлөлтөд өртсөн дүүргүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн Орос улсад талархал илэрхийлж байгаагаа тус улсын гадаад хэргийн яам мэдэгджээ. Энэ тухай Оросын гадаад хэргийн яам мэдээлсэн байна.  


“Индонезийн гадаад хэргийн яам улс орныхоо нэрийн өмнөөс манай улсад талархал илэрхийллээ. Хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн явдал нь манай хоёр улсын уламжлалт, найрсаг, түншлэлийн харилцааны бас нэгэн илрэл юм хэмээн Индонезийн гадаад хэргийн яам онцлон тэмдэглэжээ” гэж тус мэдэгдэлд дурдсан байна.


ОХУ-ын засгийн газрын шийдвэрээр тус улсын Онцгой байдлын яамны тусгай онгоцоор энэ сарын 8-нд цунами болон газар хөдлөлтөд өртсөн Индонезийн ард иргэдэд 25 орчим тонн хүмүүнлэгийн тусламж хүргэжээ. 

Related news