НӨАТ-ын ээлжит сугалааны тохирол маргааш болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш буюу энэ сарын 21-ны ням гаригт болно.
Уг сугалаанд өнгөрсөн
сарын 01-30-ны өдөр хүртэлх хугацаанд иргэдийн худалдан авалт хийсэн
баримтууд хамрах юм. Тиймээс иргэд маргааш буюу энэ сарын 21-ний 23 цаг 59
минутаас өмнө худалдан авалтын баримтаа Цахим төлбөрийн баримтын систем буюу
ebarimt.mn-д бүртгүүлэх шаардлагатай. Өнгөрсөн удаагийн тохирлоор 125 сая
төгрөгийн Супер азтан тодроогүй тул энэ сард Супер азтаны шагналын сан 150 сая
болж өснө.
Тохирлыг Боловсрол
суваг телевиз орон даяар шууд дамжуулан үзүүлэх юм.