11 дүгээр сарын 8, 26-нд хилийн боомтууд ажиллахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2018-10-27 12:36:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу  Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд  ирэх сарын 8 болон 26-ны өдөр ажиллахгүй.

Тодруулбал: 11дүгээр сарын 8-ны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд, мөн ирэх сарын 26-ны өдөр буюу Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тус тус тохиож байгаа юм.  Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

Related news