Иракт гарсан халдлагыг зэмлэн буруушаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТЕГЕРАН. /Xinhua/. Иракийн хойд нутгийн Ниневи мужийн нийслэл Мосул хотод үйлдсэн халдлагыг Иран улс зэмлэн буруушааж байгаа тухай Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Бахрам Касеми мэдээлэв.
Гадаад хэргийн яамны мэдэгдэлд тэмдэглэснээр, гэмгүй номхон ард иргэдийг
онилон үйлдсэн уг террорист халдлагыг “аймшигтай хийгээд хэрцгий” хэмээгээд,
Иракийн засгийн газар болон хохирогчдын гэр бүлийнхэнд гүнээ эмгэнэл
илэрхийлсэн ажээ.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Мосул хот дахь нэгэн зоогийн газрын
ойролцоо террорист этгээдүүд автомашинд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас гурван иргэн
амь үрэгдэж, 11 хүн шархадсан юм.