Цэрэггүй бүсийг дамнасан замыг барьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСӨҮЛ. /NHK/.
Хоёр Солонгос харилцаа холбооны өөр нэгэн
бүтээн байгуулалтыг хийж, цэрэггүй бүсийг дамнасан замыг барьсан бөгөөд талууд уг
замыг хамтарсан төслийн хүрээнд ашиглах ажээ.
БНСУ-ын Батлан
хамгаалахын дэд сайд Су Чо Сук мэдээлэхдээ, өнөөдөр бид Умард болон Өмнөдийг
цэрэггүй бүсийн дундуур холбосон өөр нэг замтай боллоо гэжээ. Тус улсын олон
нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээнээс үзэхэд, хоёр талын цэргийн өндөр
албан тушаалтнууд гар барьж байсан аж.
Гурван километр урт
уг замыг Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг эрэн хайх
ажиллагааны үеэр ашиглахаар төлөвлөж байгаа юм. Өнгөрсөн есдүгээр сард болсон хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын
үеэр уг ажиллагааг явуулах талаар тохиролцсон билээ.
Талууд цэргийн
хурцадмал байдлыг намжаах алхмуудыг хийсээр байгаа бөгөөд энэ долоо хоногийн
эхээр Умардын тал хилийн дагуух хамгаалалтын цэгүүдээ татан буулгасан юм.