Нийслэлийн төсвийн зарлагыг тэрбум төгрөгөөр бууруулах санал гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын ирэх
оны төсвийн төсөл, газар зохион байгуулалт, өмч хувьчлалын төлөвлөгөөг хэлэлцэж
буй НИТХ-ын ээлжит XX хуралдаанд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан
нийслэлийн Төрийн аудитын газрын саналыг тус газрын Санхүүгийн хэлтсийн дарга
Ц.Бат-Өлзий танилцуулав.
Тэрээр “Төсвийн орлогын бүрдүүлэлт давсан гүйцэтгэлтэй
байна. Татварын орлогыг барагдуулснаар ирэх оны төсвийн орлогыг нэмэгдүүлэх
боломжтой. Нийтийн эзэмшлийн зам, талбайд байрлуулсан сурталчилгааны болон
хаягийн байгууламжийн төлбөрийг бүрдүүлээгүй зөрчил илэрсэн. Нийслэл, дүүргийн
төсвийн зарим байгууллагын бүтэц орон тоо, ажлын давхардлыг арилгуулснаар ирэх
оны төсвийн зарлагыг бууруулах боломжтой.
Ирэх онд зураг төсөвгүй ажил санхүүжүүлэхгүй байх, үр ашиггүй,
алдагдалтай ажиллаж буй ААН-ийн үйл ажиллагаанд анхаарах шаардлагатай.
Нийслэлийн Төрийн аудитын газраас ирэх оны төсвийн орлогыг 6 тэрбум төгрөгөөр
нэмэгдүүлж, зарлагыг нэг тэрбум төгрөгөөр бууруулах санал гаргаж байна” гэж НИТХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй
харилцах төвөөс мэдээллээ.