700 сая гаруй хүн ядуу амьдарч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-14 18:08:30

ТАШКЕНТ. /РИА Новости/. Дэлхийд 700 сая гаруй хүн ядуу амьдарч байгаа бөгөөд 200 орчим сая хүн ажилгүй байна гэж Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ерөнхий захирал Гай Райдер мэдэгдсэн байна.


"Хөдөлмөрийн зах зээлийн шинэ ертөнц нь нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн зохистой байдлыг бий болгох шинэ загвар, дүрэм журам стандартыг боловсруулахыг шаардаж байна. Бид ажилгүй болно гэсэн айдастай бус хүнлэг, эрхэм чанараа алдах айдастай тулгарч байна” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ. 

Related news