Страсбургт гарсан халдлагын улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМПАРИС. /Xinhua/. Өнгөрсөн долоо
хоногийн мягмар гарагт Францын зүүн нутгийн Страсбург хотын зул сарын баярын
худалдааны үеэр үйлдсэн халдлагын улмаас амь үрэгдсэн хүний тоо тав хүрчээ.
Парис хотын Прокурорын газрын төлөөлөгчийн мэдээлснээр, өнгөрсөн ням гарагийн орой дахин нэг хохирогч амиа алдсан бөгөөд тэрбээр Польш хүн байжээ.
Өөр
бусад 11 хүн зэвсэглэсэн этгээдийн бууны суманд өртөн шархадсан ба заримынх нь
биеийн байдал тун хүнд байгаа юм.
Гэмт этгээд Шериф Шекатт гэгч нь халдлага үйлдсэний дараа хэргийн газраас
оргон зугтаасан бөгөөд өнгөрсөн пүрэв гарагт цагдаагийн газрын ажилтан түүнийг
буудан хөнөөсөн тухай мэдээлсэн билээ.
Гэмт этгээдтэй холбоотой хэмээн сэжиглэж, долоон хүнийг
баривчлан саатуулсжээ. Ш.Шекатт уг хэргийг ганцаараа эсвэл өөр хэн
нэгэнтэй хамтран үйлдсэн эсэхийг олж тогтоохоор