Санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх сургалтанд сэтгүүлчдийг хамруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-12-18 19:16:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас хэрэгжүүлж буй “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх боловсрол" хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдийг хамруулсан сургалт зохион байгууллаа.

Сургалтаар мөнгөний бодлого, Төвбанкны үйл ажиллагаа, инфляцийн ойлголтууд, эдийн засгийн өсөлт, гадаад валютын ханш, финтек болон цахим мөнгөний хэрэгслийн талаар мэдээлэл өгч “Зээлийн хүүг бууруулах Үндэсний стратеги”, “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн журам” зэргийг танилцуулав.

“Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх боловсрол" хөтөлбөрийн хүрээнд Төвбанк дэргэдээ Олон нийтийн боловсрол, мэдээллийн төв байгуулан ажиллаж, салбарын мэргэжилтнүүдээс эхлээд иргэд, олон нийтэд зориулан банк, санхүүгийн үйл ажиллагааны талаар мэдлэг, мэдээлэл өгч байгаа юм. Хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдийг хамруулсан сургалтыг жил 2 удаа болгон өргөжүүлж, эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх нэгдсэн сургалтын хөтөлбөр боловсруулан гаргаад байна.

Б.Болд

Related news