Барселонад террорист халдлага гарч болзошгүйг сануулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММАДРИД. /РИА Новости/. Испанийн Барселона хотод террорист халдлага гарч
болзошгүй байгаа тухай сануулгыг АНУ-ын Төрийн Департамент нийгмийн сүлжээнд
нийтэлжээ.
"Шинэ жилийн баяр наадмын үеэр Барселона хотын Рамбла
дүүргийн тээврийн хэрэгслийн тэр дундаа автобусны хөдөлгөөний бүсүүдэд ихээхэн
анхаарал болгоомжтой байгаарай. Террористууд жуулчдын газар, тээврийн
хэрэгслийн хөдөлгөөн хийгээд бусад олон нийтийн газруудад чиглэн дайрч магадгүй
байна” хэмээн Төрийн Департамент “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Барселона хотын Рамбла дүүргийн гудамж орчимд явж байсан хүмүүс рүү ачааны машин дайран орж олон хүний амийг хөнөөсөн хэрэг
өнгөрсөн оны 8 дугаар сарын 17-нд гарч байсан юм. Түүнчлэн Барселона хотоос 120
км зайд орших Камбрилье хотод мөн ийм хэрэг гарсан юм. Энэ халдлагын улмаас 34
улсын иргэн бэртэж гэмтэн, 16 хүн нас барсан юм.