Ирак: Хилээ хамгаалахад шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-25 13:12:55

МОСКВА. /ТАСС/. Америкийн цэргүүд Сири улсаас гарсны дараа Иракийн эрх баригчид улсын хилээ хамгаалахын тулд бүхий л шаардлагатай арга хэмжээнүүдийг авна гэж Иракийн Ерөнхий сайд Адель Абдель Махди мэдэгджээ.


“Ирак улс хөрш орнуудтайгаа тэр дундаа Сири улстай найрамдалт харилцаа тогтоон ажиллаж байгаа. Сири улсаас цэргээ гаргах шийдвэр нь Иракт шууд нөлөөлөх учир Америкийн хүчин Сири улсаас гарснаас үүдэн бий болж магадгүй аливаа аюулыг сөрөн зогсохын тулд бид бүхий л арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно” гэж түүний мэдэгдсэнийг телевизийн “As Sumaria” суваг мэдээлжээ.  


Сириэс цэргүүдээ эргүүлэн татах шийдвэр гаргасан тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 19-нд мэдэгдсэн юм. Сири дэх “Лалын улс” бүлэглэлийг ялсан бөгөөд энэ нь АНУ-ын Зэвсэгт хүчин тэнд байрлаж байсны цорын ганц зорилго нь байсан юм хэмээн тэрбээр хэлсэн юм.  

Related news