Пуэбла мужийн амбан захирагчийн онгоцны ослын шалтгааныг тодруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /АиФ/. Мексикийн Пуэбла мужийн амбан захирагчийн сууж явсан онгоц осолдсон шалтгаан нь техникийн доголдол
байсан гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Альфонсон Дурасо мэдэгджээ. Чухам ямар доголдлын улмаас онгоц осолдсоныг мэргэжилтнүүд тогтоож байгаа аж.
Осол болсон газраас
авсан гэрэл зургаас дүгнэхэд онгоц унасныхаа дараа шууд шатжээ. Дурасогийн
үзэж байгаагаар, нисэх онгоцонд 5 хүн сууж явсан байж магадгүй байна.
Мексикийн төвийн
Пуэбла мужийн захирагчаар сонгогдоод удаагүй байсан Марта Эрика Алонсо нисэх
онгоцны ослоор амиа алдсан тухай өмнө нь мэдээлж байсан юм.