Конгод жагсагчид Бени хотын эмнэлэг рүү халджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКИНШАСА. /BBC/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад өнгөрсөн ням гарагт зохион байгуулсан Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг зарим нутагт түр хойшлуулах шийдвэр гарсан юм.
Энэхүү шийдвэрийг эсэргүүцэгчид пүрэв гарагт зүүн нутгийн Бени хотын
эмнэлэг рүү халдсан байна. Тус хот нь санал хураалтыг хойшлуулсан гурван бүс
нутгийн нэг ажээ.
Сонгуулийн комиссийн мэдээлснээр, санал хураалтыг хойшлуулах болсон
шалтгааны нэг нь “Эбола” вирусийн тархалт зарим нутагт өндөр байгаатай холбоотой
аж. Харин энэ шийдвэрийг эрх баригчид саналын хуудсыг хуурамчаар үйлдэхийг
оролдож байна хэмээн сөрөг хүчний намуудын төлөөлөгчид үзэж байгаа юм.
Бени хотоос гадна зүүн нутгийн Бутембо болон баруун нутгийн Юмби хотод
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг ирэх оны гуравдугаар сар хүртэл
хойшлуулсан байна.