Төрийн албан хаагчдыг сайн дурынхантай хамтран ажиллахад сургана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-28 15:41:02

МОСКВА. /ТАСС/.  “Орос-боломжоор дүүрэн орон” ашгийн бус байгууллага болон Сайн дурынхны төвүүдийн холбоо хамтран ирэх онд төрийн албан хаагчид, эмч, багш мэргэжилтэй хүмүүсийг сайн дурыхантай хамтран ажиллахад сургах боловсролын хөтөлбөрийг нэвтрүүлэхээр болжээ.


Албан тушаалтнуудыг ашгийн бус байгууллага болон сайн дурыхантай хамтран ажиллуулах тусгай боловсролын хөтөлбөрүүдийг нэвтрүүлэхийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн пүрэв гарагт үүрэг болгосон байна.  


“Сайн дурынхны төвүүдийн холбоотой хамтран бид сургалтын цогц хөтөлбөрүүдийг боловсруулна. Энэхүү хөтөлбөрүүд нь боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын хөтөлбөрт багтах бөгөөд эмч, багш, төрийн албан хаагч, нийгмийн сэтгэл судлаач зэрэг мэргэжлүүдэд чиглэгдэх болно.  Энэ нь сайн дурын байгууллага, нийгэмд чиглэсэн ашгийн бус байгууллагуудтай хамтран ажиллах онцлогуудыг мэдэх боломжийг хүмүүст олгох юм” хэмээн “Орос-боломжоор дүүрэн орон” ашгийн бус байгууллагын ерөнхий захирал Алексей Комиссаров хэлсэн байна. 

Related news