К.Гоны гэргий хүний эрхийг хамгаалагчдад захидал илгээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТОКИО. /Japan Times/. Токио хотод баривчлагдан саатуулагдаж байгаа “Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гоны гэргий хүний эрхийг хамгаалах “Human Rights Watch” байгууллагад захидал илгээжээ.
"Хэрэг хүлээлгэхийн тулд прокурорууд түүнийг өдөрт хэдэн цагаар байцааж, айлган сүрдүүлж байна. Түүнийг үндэслэл, нотолгоогүйгээр шоронд хорьж байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
Амралтын өдөр байсан учир К.Гоны гэргийн захидалтай холбогдуулан Токио хот
дахь “Human Rights Watch” байгууллагын төлөөлөгчид тайлбар өгөх боломжгүй байсан
аж.
“Nissan”
компанийн тэргүүн асан Карлос Гон болон түүний “баруун гар” гэгдэх Грес Келли
нарыг орлогоо буруу мэдээлсэн хэрэгт сэжиглэн өнгөрсөн 12 дугаар сарын 19-нд
баривчлан саатуулсан юм.