БНСУ-ын Дээд шүүхийн дарга асныг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-01-24 13:25:14

СӨҮЛ. /NHK/. Пүрэв гарагийг өглөө БНСУ-ын Дээд шүүхийн дарга асан Ян Сунг Тэг эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан баривчилсан тухай тус улсын “Chosun Ilbo” сонин болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.


Дайны үед хүчээр хөдөлмөр эрхлүүлсэн тухай асуудалд холбоотой Японы аж ахуйн нэгжүүдийн хэргийг шийдэхгүй, санаатайгаар хойшлуулж байна гэсэн сэрдэлттэй холбогдуулан түүнийг баривчилсан байна.


Ян Сунг Тэг Ерөнхийлөгч асан Пак Ин Хэгийн Засгийн газрын шийдвэрийг гүйцэлдүүлэх чиглэлд ажилласан хэмээн мөн буруутгаж байгаа аж.  


Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, БНСУ-ын түүхэнд тус улсын Дээд шүүхийн дарга баривчлагдаж байгаа анхны тохиолдол энэ болсон ажээ. 

Related news