Найман аймгийн Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн газарт УАЗ автомашин хүлээлгэн өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-01-31 15:55:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Хөвсгөл, Орхон, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Ховд, Өмнөговь, Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн болон Мал эмнэлгийн газарт өнөөдөр фургон автомашин олгосныг хүлээлгэн өглөө.

Эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд аймаг, орон нутагт ХАА-н цаг үеийн ажлыг шуурхай зохион байгуулж, мал эмнэлгийн яаралтай дуудлагын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг болох, ОХУ-д үйлдвэрлэсэн УАЗ-220695-520 маркийн 8 ширхэг фургон автомашиныг 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авчээ.





Автомашины түлхүүрийг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Совд тэргүүтэй яамны газрын дарга нар, Мал эмнэлгийн ерөнхий газрын удирдлага орон нутгийн байгууллагын төлөөлөлд гардуулав. 

Үүний өмнө ХХААХҮЯ-наас Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтэд зориулсан, тусгай үйлчилгээний орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж суурилуулсан автомашиныг мөн найман аймагт олгосон юм. 

Б.Болд

Related news