Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсэг хуралдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ онд тохиож буй нийслэл
Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг
зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, ойн хүрээнд хэрэгжүүлэх арга
хэмжээг төлөвлөн, явцыг хэлэлцэв.
Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд бүтээн байгуулалт,
хөрөнгө оруулалт, тохижилт, соёл урлагийн зэрэг иргэд рүүгээ чиглэсэн арга
хэмжээг түлхүү зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ажлын хэсэг ойн бэлтгэл
ажлын явц, зарим арга хэмжээний зохион байгуулалтын талаар хариуцсан албан
тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Мөн ойн хүрээнд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас энэ оныг “Залуучуудын оролцоотой-Эерэг өөрчлөлтийн жил” болгон зарлаж, “Эерэг өөрчлөлт” аяныг эхлүүлээд байна. Аяны хүрээнд нийслэлийн Тээврийн газар, “Эерэг Тэмүүлэл” нийтийн үйлчилгээний ТББ-тай хамтран “Хандлага, харилцааны ур чадвар” сэдэвт сургалтыг "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ийн 1 дүгээр баазын 320 жолоочийг хамруулан зохион байгууллаа.
Нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулж,
стандартыг мөрдүүлэх, жолооч нарын сахилга хариуцлага, харилцааны соёлыг
сайжруулах зорилготой энэхүү сургалтыг хоёрдугаар сарын 12-18-нд нийтийн
тээврийн үйлчилгээ эрхлэгч 19 аж ахуйн нэгж, байгууллагын 1680 жолоочийнд дунд
явуулах гэж буй талаар нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас
мэдээллээ.