Венесуэлд хүмүүнлэгийн тусламж хүргэж эхэлсэн гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-15 12:08:07

КАРАКАС. /ТАСС/. Уугуул иргэдийн төлөөлөгчид Венесуэлд хилийн чанадаас хүмүүнлэгийн тусламж хүргэх ажилд оролцсон тухай тус улсын Амасонас мужийн амбан захирагч асан Либорио Гуарулья “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


“Хүмүүнлэгийн тусламжийг Амасонас мужаар дамжуулан Гуайния, Атабапо болон Ориноко голоор авч эхлээд байгаа бөгөөд Колумб улсаас суурин газруудад хоол хүнс хүргэж байна” гэж тэрбээр тэмдэглэсэн байна.


Тус бүс нутаг нь Колумби болон Бразилтай хиллэдэг байна. Хүмүүнлэгийн тусламж хүргэх ажилд төрийн бус байгууллагууд хийгээд Колумбын Засгийн газар оролцжээ.


Хүмүүнлэгийн тусламж энэ сарын 23-нд ирнэ гэж Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо 2 дугаар сарын 12-нд мэдэгдсэн юм.


Харин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро, “Венесуэлд АНУ-аас хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг зөвшөөрөхгүй. Учир нь АНУ иймэрхүү байдлаар улс орны хэрэгт хөндлөнгөөс оролцохыг завдаж байгаа юм” хэмээн өмнө нь мэдэгдэж байсан юм.  

Related news