Д.Бекхэм шүүх хурлаар орно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-15 12:45:20

ЛОНДОН . /Sky News/. Их Британийн шигшээ багийн ахлагч, хагас хамгаалагч байсан Дэвид Бекхэм жолооны ард гар утас ашигласны улмаас шүүх хуралд оролцохоор болсон тухай телевизийн “Sky News” суваг мэдээлсэн байна.  


Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 21-нд Лондон хотын төвд явж байсан нэгэн хүн Д.Бекхэмийг “Bentley Bentayga” машин жолоодож байхдаа гар утсаараа ярьж байхыг нь анзаарчээ. Жолооны ард гар утас ашиглахыг хуулиар хатуу хориглодог. Алдарт хөлбөмбөгчний буруутай нь хараахан тогтоодоогүй байгаа хэдий ч энэ хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлж эхлэх тухай түүнд мэдэгдээд байгаа аж. Шүүх хурлыг Лондон хотод ирэх 3 дугаар сарын 19-нд хийхээр товложээ.


Буруутай нь тогтоогдвол Д.Бекхэмийн 12 онооноос торгуулийн 6 оноог хасах бөгөөд дахин ийм зөрчил гаргасан тохиолдолд автомашин жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаатай хасах аж. Түүнчлэн тэрбээр 2,5 мянган ам.доллароор торгуулж магадгүй юм байна. 

Related news