Өнгөрсөн оны шилдэг ухаалаг гар утсыг нэрлэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /РИА
Новости/. “Mobile
World Congress 2019” олон улсын
үзэсгэлэнгийн шүүгчдийн дүгнэлтээр “Huawei Mate 20 Pro” ухаалаг гар утас 2018 оны шилдэг ухаалаг гар утсаар
шалгарчээ.
Үзэсгэлэн энэ сарын 25-28-нд Барселон хотод болсон байна. Мэргэжилтнүүд, сэтгүүлчид болон утасны операторууд утасны аппликейшнүүд, технологиуд болон төхөөрөмжүүдийг 30 гаруй шалгуур үзүүлэлтээр үнэлэн дүгнэжээ. Шилдэг ухаалаг гар утасны төрөлд мөн "iPhone XS Max", "Google Pixel 3", "OnePlus 6T", "Samsung Galaxy Note 9" зэрэг утас өрсөлдсөн байна.
Өнгөрсөн онд энэ төрөлд "iPhone X" утас шалгарсан байна.
“Huawei Mate 20 Pro” ухаалаг утас нь өмнө нь “Business
Insider” сэтгүүлээс
гаргасан жагсаалтын шилдэг хорьд багтаж байсан юм. Тус сэтгүүл нь Хятадын “OnePlus
6T” утсыг шилдэг утсаар нэрлэж
байжээ.