Р.Дагва: Хотын эрхзүйн орчныг шинэчлэхэд анхаарч ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Шинээр томилогдсон НИТХ-ын дарга
Р.Дагва өнөөдөр “Эх орончдын
өдөр”-өөр Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны
хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үеэр сэтггүүлчидтэй
уулзлаа.
Тэрээр, “Хотын хөгжлийн төлөө хийх бодлогын томоохон төсөл хөтөлбөр, концевцийг боловсруулж батлахад нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллана. Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй олон асуудал бий. Тэдгээрийг шийдвэрлэж, хотын хөгжлийг шинэ шатанд гаргах эрхэм зорилгыг биелүүлэхийн төлөө ажиллана. Улаанбаатар хотын эрх зүйн орчныг шинэчлэхэд анхаарна” хэмээн онцоллоо.
Б.Болд
Гэрэл зургийг Т.Чимгээ