Лалын шашинт бүлэглэлийн олон арван босогчийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-03-06 14:54:04

ИСЛАМАБАД. /АP/. Энэтхэг цэргүүдийн эсрэг халдлага үйлдсэн хэргийн хариуцлагыг хүлээсэн лалын шашинт бүлэглэлийн 44 гишүүнийг баривчилсан тухай Пакистаны Засгийн газраас мэдээлэв.


Мөн хоёр улсын харилцаа муудсаны улмаас хоёрдугаар сарын 18-нд эргүүлэн татсан Энэтхэгт суугаа Пакистаны Элчин сайдыг үүрэгт ажилдаа эргэн орохоор болсныг албан ёсоор мэдэгдсэн байна.


Өнгөрсөн сарын 14-нд Кашмир мужид цэргийн ажиллагаа явуулж байсан Энэтхэгийн цэргийн албан хаагчдын эсрэг амиа золиослогч этгээд халдлага үйлдсэний улмаас 40 гаруй цэрэг амь үрэгдсэн юм. Уг халдлагын хариуцлагыг лалын шашинт “Жаиш-е-Мухаммад” бүлэглэл хүлээсэн билээ.

Related news