“Эх оронч худалдан авалт”-ыг хөдөө, хотгүй дэмжихийг уриаллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Завхан аймагт ажиллаж буй ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Олон
улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тус аймгийн эмэгтэй
үйлдвэрлэгчдийн төвд зочилж, ажилтай нь танилцав.
Тэрээр хаваржилтын байдалтай танилцах зорилгоор Улсын онцгой комиссоос байгуулсан орон нутагт ажиллах Шуурхай бүлгийн бүрэлдэхүүний гишүүний хувиар баруун гурван аймагт ажиллаж байгаа юм. Түүнд Завхан аймгийн бүтээлч хүүхнүүд хувиараа урласан бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулав. Дэд сайд Ж.Сауле хөдөлмөрч бүсгүйчүүдэд амжилт хүсээд, төр, засгаас “Эх оронч худалдан авалт”-ыг дэмжих бодлого барьж буйг дуулгаж бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ хөдөө, хотгүй, дээр дооргүй хүн бүр дэмжин ажиллахыг уриаллаа.
Завхан аймгийн Эмэгтэйчүүдийн
зөвлөлийн санаачилгаар байгуулсан "Хамтын хүч-хөгжлийн гарц" олон нийтийн байгууллага
аймагтаа бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төвийг
байгуулж, эмэгтэйчүүдийн бүтээлч хөдөлмөрийг хөхиүлэн ажиллаж байгаа аж.