Венесуэлийн дэд цахилгаан станцанд гал гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-10 09:22:00

МЕХИКО. /РИА Новости/. Венесуэлийн Боливар мужийн “Сидор” дэд станцад томоохон гал гарсан тухай “Nacional” цахим хуудас мэдээлэв.


Энэхүү дэд станц нь Боливар мужийн нийслэл Сьюдад-Боливар хотоос холгүй байрладаг байна. Энэ ослын талаар эрх баригчид хараахан тайлбар өгөөгүй байгаа аж.


Венесуэлийн хамгийн том “Эль-Гури” усан цахилгаан станцад осол гарсны улмаас энэ сарын 7-нд Венесуэл улс тог цахилгаангүй болсон юм. Төрийн өмчит “Corpoelec” эрчим хүчний компани уг явдлыг Венесуэлийн эсрэг эрчим хүчний дайн гэж нэрлэсэн бол Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро энэ хэрэгт Америкийн империализмыг буруутгасан юм.

Related news