Венесуэлд цахилгаан тасарсныг террорист халдлага гэж нэрлэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБУЭНОС-АЙРЕС. /РИА Новости/. Венесуэлийн эрчим хүчний хангамж руу халдсаныг террорист халдлага гэж Боливын Ерөнхийлөгч Эво Моралес нэрлэжээ.
“Эрчим хүчний хангамжийн
системд үйлдсэн халдлагыг зэмлэн буруушаая. Түүнчлэн Венесуэлийн эсрэг АНУ-ын
авч буй хориг арга хэмжээ, тус улсын хэрэгт АНУ хөндлөнгөөс оролцож байгаа
явдлыг зэмлэн буруушаая” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан
мэдэгдсэн байна.
Венесуэлийн хамгийн том
“Эль-Гури” усан цахилгаан станцад осол гарсны улмаас энэ сарын 7-нд Венесуэл
улс тог цахилгаангүй болсон юм. Төрийн өмчит “Corpoelec” эрчим хүчний компани
уг явдлыг Венесуэлийн эсрэг эрчим хүчний дайн гэж нэрлэсэн бол Венесуэлийн
Ерөнхийлөгч Николас Мадуро энэ хэрэгт Америкийн империализмыг буруутгасан юм.