Америкийн хэсэг бүлэг идэвхтэн Москва хотыг зорино
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНЬЮ-ЙОРК. /TASS/.
Америкийн хэсэг бүлэг идэвхтэн Орос, Америкийн харилцааг
хэвийн болгох зорилгоор ирэх 4 болон 5 дугаар сард Крым, Москва, Санк-Петербург
хотуудаар танилцах аялал хийх бодолтой байна. Энэ тухай тус аялалыг зохион
байгуулагчдын нэг, америкийн сэтгүүлч Брюс Ганьон мэдэгджээ.
Брюс Ганьон нь “Global Network Against Weapons
& Nuclear Power in Space”
буюу “Сансар дахь зэвсэглэл, атомын эрчим хүчийг эсэргүүцэх дэлхий дахины
сүлжээ” байгууллагын зохицуулагч аж.
“Орос руу Америкийн нийт 19 иргэн явна. Түүнчлэн энэ бүлэгт Их Британи,
Швед, Канад, Непалын иргэд багтаж байгаа. Бид ирэх сарын 25-30-нд Москва болон
Крым хотод, ирэх 5 дугаар сарын 5-нд Санкт-Петербург хотыг зорих төлөвтэй байна” хэмээн тэрбээр ярьсан байна.
АНУ-ын өнөөгийн нөхцөл байдал, тус улсын Оросын талаарх мэдээллийг түгээж буй олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг Брюс Ганьон хүйтэн дайны он жилүүдэд Өрнөдөд өрнүүлж байсан коммунизмын эсрэг кампанит ажлуудтай зүйрлэжээ.