“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй 2019” сарын аян эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй 2019” сарын аяны нээлтийн өдөрлөг боллоо.
Энэ жил 8 дахь удаагаа зохиож байгаа тус аяны нээлтийн өдөрлөгт ХНХЯ, МХЕГ, НДЕГ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, НОБГ, Нийслэлийн хөдөлмөрийн газар зэрэг албан байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцсон юм.
Нээлтийн өдөрлөгөөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /ХАБЭА/-н стандарт, дүрэм журам, хууль эрх зүйн зөвлөгөө өгсөн юм. Мөн ХАБЭА-н сургалтын арх авах хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөгөө өгч, Галын аюулаас урьдчилан сэргийлэх дэвшилтэт тоног төхөөрөмжийг танилцуулах үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлсэн бөгөөд ХАБЭА-н сургалтын үйл ажиллагааны танилцуулга, хамрагдах иргэдийг бүртгэсэн юм. Өдөрлөгөөр иргэдийн даралт, зүрхний цохилт үзэж, эмчийн зөвлөгөө өгөх зэрэг олон ажлыг зохион байгуулсан байна.