Мазаалай хамгаалахад ашиглах тоног төхөөрөмж гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2019-04-16 10:23:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын говийн мазаалай баавгайг хамгаалах техникийн туслалцаа үзүүлэх” төслийн хүрээнд Монголын говийн мазаалайг хамгаалах төслийн техникийн туслалцааны хөтөлбөрийн эхний шатны судалгааны ажилд шаардлагатай техник тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

 

БНХАУ-аас БОАЖЯ-нд мазаалайг хамгаалахад зориулан ашиглах 660 мянга 143 юанийн өртөг бүхий судалгаанд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулав. Уг төхөөрөмжийг Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа, Монгол талын судлаач нар ашиглаж мазаалай хамгаалахад хяналт тавьж ажиллах юм.


Техник хүлээлгэн өгөх ёслолд БОАЖЯ-ны ХБОБНУГ, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны  албаны төлөөлөгчид оролцов.


Related news